БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-29 18:15:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсоор айлчлахаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр /2019.09.29/ хүрэлцэн ирлээ.


Тэрбээр маргааш буюу энэ сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм. 


Харин мягмар гаригт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гаригт /2019.10.02/ Хөшгийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм.

Холбоотой мэдээ