Ядууралтай тэмцэх чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-01 13:22:08

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын Засгийн газар ядууралтай тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамгийн хүнд асуудлууд тулгамдсан бүс нутгуудад энэ онд 13.5 тэрбум юань буюу 1.89 тэрбум ам.долларыг зориулсан байна.


Эдгээр бүс нутагт Төвөдийн өөртөө засах орон, Шиньжян Уйгурын өөртөө засах орон болон Цинхай, Сычуань, Юньнань, Ганьсу муж дахь өөртөө засах тойргууд зэрэг угсаатны бүлгүүд голчлон амьдардаг нутгууд багтаж байна гэж Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах асуудал эрхэлсэн газрын дарга Лю Ёнфу мэдээлжээ.


Засгийн газар олон тэрбум юанийн санхүүжилтийг зарцуулж, тусламжийн үйл ажиллагаанд асар их хүний нөөцийг зориулсны дүнд тэдгээр бүс нутгийн иргэдийн амьдралын түвшин сүүлийн хэдэн жилийн хугацаанд дорвитой сайжирсан байна.


БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд гарсан ололт амжилтын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Лю Ёнфу мэдэгдэхдээ, өнгөрсөн онд Засгийн газар тусламжийн сангийн 60 орчим хувь буюу 12 тэрбум юанийг тэдгээр бүс нутагт зориулсан бол энэ онд 65 орчим хувь болж нэмэгдсэн гэжээ.


Хятад улсад 2012 онд 100 сая орчим ядуу фермийн аж ахуй эрхлэгч бүртгэгдэж байсан бол 2020 оны эцэс гэхэд ядууралгүй нийгмийг цогцлоохоор төлөвлөжээ. 2012 оноос хойш 82.4 сая иргэн ядуурлаас ангижирч, 436 тойргийг ядууралтай гэх ангиллаас хассан байна.

Холбоотой мэдээ