“Архангай” МСҮТ нь ӨМӨЗО-ы хоёр сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-01 17:16:52
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Архангай” МСҮТ-ийн захирал Д.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ы Отгийн Өмнөд хошууны "Ажил мэргэжлийн Дээд зэрэглэлийн дунд сургууль" болон Хөх хотын ажил мэргэжлийн "Хас" дээд сургуулийн үйл ажиллагаатай 9 дүгээр сарын14-20-ны өдрүүдэд танилцан ажлын айлчлал хийжээ.
Энэхүү айлчлалын хүрээнд дээрх 2 сургуультай багш, оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон техник технологи, инновацыг хөгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг туслалцааг харилцан үзүүлж, хамтарч ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Холбоотой мэдээ