Оргодлыг дроны тусламжтайгаар олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /CNN/.
Хятадын цагдаагийн ажилтнууд 17
жилийн өмнө оргосон гэмт этгээдийг алслагдсан уулын агуйд амьдарч буйг дроны
тусламжтайгаар илрүүлжээ.
Хятадын баруун
өмнөд нутгийн Сычуань мужийн хөдөлмөрийн лагериас 2002 онд оргосон Сун Жян гэгч
этгээдийг Юньнань мужийн Ёншань тойргийн тосгоны ойролцоох агуйд
амьдарч байхад нь олсон гэж цагдаагийн газрын төлөөлөгчид “China News
Service” цахим хуудсанд мэдээлсэн
байна.
63 настай Сун Жян
хаана байгаа талаарх мэдээлэл есдүгээр сарын эхээр ирсэн боловч түүний амьдарч
буй хэсэгт эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул дрон илгээж олсон байна. Мөн цагдаагийн ажилтнууд 3 багийг дайчилж, гэмт этгээдийг баривчилжээ.
“China News
Service” цахим хуудсанд мэдээлснээр,
Сун Жян олон жилийн турш хэнтэй ч ярилцаагүй тул цагдаагийн ажилтнуудын
асуултад хариулж чадахгүй байсан бөгөөд уг гэмт этгээд хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлж,
худалдсан хэрэгт холбогдон хоригдож байсан аж.