Цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-10-03 14:15:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авлаа.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагт хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм. 

Холбоотой мэдээ