“Фэйсбүүк” шинэ хавсралтаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-04 11:14:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Фэйсбүүк” компани “Instagram” хэрэглэгчдийн дунд агшин зуур зурвас илгээх зориулалттай шинэ хавсралтаа өнгөрсөн пүрэв гарагт танилцуулжээ.


Threads” хэмээх нэртэй энэхүү мессенжер нь нийгмийн сүлжээнд хамгийн дотны хүмүүстэйгээ харьцахад зориулагдсан хавсралт бөгөөд зурвас, дүрс бичлэг хүлээн авах болон илгээх боломжтой гэнэ.


Түүнчлэн  “Threads”-т тухай харилцагчийн байршлыг мэдэгдэх функц байдгаас гадна хэрэглэгчийн яг одоо юу хийж байгааг мэдэгдэх боломжтой гэнэ. Энэхүү хавсралтыг “Android болон “iOS” платформ дээр ашиглах боломжтой юм хэмээн “Фэйсбүүк” компани мэдэгджээ. 

Холбоотой мэдээ