583 эх малаас 376 нь ихэрлэжээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 09:38:51

Өвөрхангай аймагт нийт төллөх малын 32 хувь нь төллөөд байна. Тодруулбал 1,8 сая эх мал төллөхөөс 583,9 мянган эх мал төллөж, төл бойжилт 580,0 мянга буюу 99 хувьтай байна. Төлийн 376 нь ихэр бөгөөд энэ хавар мал ихэрлэх дуртай байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хамгийн их мал төллөсөн Баянгол суманд 90845, Богдод 56145, Бүрд суманд  52156, Хайрхандулаанд 42005, Сантад 41733 мал төллөөд байгаа аж.

4 сард цаг агаарын байдал гайгүй өнгөрвөл мал төллөлт эсэн мэнд явагдах боломжтой юм.

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,5 сая толгойд хүрч, 400,0 мянган толгойгоор өссөн байсан. Үүнээс 0,51 хувь нь буюу 25424 толгой мал зүй бусаар хорогдож, хорогдлын 91,2 хувь буюу 23180 толгойг бог мал эзэлж байна. Хамгийн их мал хорогдсон нь Бүрд суманд 8075, Баян-Өндөрт 4471, Сантад 3066, Хужиртад 2239, Хархорин суманд 1944 мал хорогдоод байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ