"Falling Walls Lab Mongolio"-д оролцох Үндэсний ялагчийг тодруулна

Монголын мэдээ | Боловсрол
183@montsame.mn
2019-10-04 23:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ГХЯ-нд залуу эрдэмтэн, судлаачид, энтрепренерүүдийн шинэ санаа, шинэлэг шийдэл, ШБОС-оо танилцуулах шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн судалгааг олонд хүргэх  "Falling Walls Lab Mongoliа" чуулган боллоо.

Олон улсад 10 дахь жилдээ болж байгаа энэ чуулганыг Монголд анх удаагаа хийж байна. "Falling Walls Lab Mongoliа" дэлхийн улс оруудад жил бүр зохиогддог бөгөөд олон улсын тэмцээний Үндэсний ялагчид нь 11 дүгээр сарын 8-нд ХБНГУ-ын Берлин хотод болох тэмцээнд өрсөлдөнө. Мөн дэлхийн нэр хүндтэй чуулганд ч оролцох юм. Энэ тэмцээнд оролцох  Монгол Улсын Үндэсний ялагч нь Берлинд болох олон улсын чуулганд  илтгэл болон бүтээлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардлыг Берлиний зохион байгуулагчид бүрэн хариуцах юм байна.


Үндэсний ялагчийг тодруулах ерөнхий зохион байгуулагчаар Монгол"Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль, Монгол Улсын "Соёлын элч" О.Оюунтуяа, "Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөлгөө" ТББ, албан ёсны түншээр Монгол Улсын ГХЯ, хэвлэл мэдээллийн түншээр "Mongolian Economy" сэтгүүл, bisiness.mn.вэб портал тус тус ажиллаж байна. 

Холбоотой мэдээ