Дөрөвдүгээр сургуулийн сурагчид автобусаар зорчдог боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-09 10:34:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас алслагдсан багийн сурагчдыг тээвэрлэхээр нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ.

Тус сургуулийн сурагчдыг тээвэрлэх 45 хүний суудалтай сургуулийн автобусыг орон нутгийн сангийн хөрөнгөөр худалдан авчээ. Уг автобус одоогоор ажлын өдрүүдэд хоёр чиглэлд, найман зогсоолд сурагчдыг зөөн тээвэрлэж байгаа ажээ. Тус сургуулийн хүүхдүүд сурагчийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй зорчиж байна.

Сургуулийн автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 150 орчим хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болжээ.


Холбоотой мэдээ