Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох тамирчдад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-09 14:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо.


Энэхүү ёслолд  МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Э.Мөнхбилэг нар оролцон баг, тамирчдад амжилт хүсэв.


Дэлхийн элсний анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсад болох юм. Үндэсний олимпын хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор зохиож буй тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчин спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.


Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох юм.  Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав ажиллах бол шигшээ багийн тугчаар тамирчин Б.Алтангэрэл томилогджээ.

Холбоотой мэдээ