Энэтхэгийн боловсролын үзэсгэлэн болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-09 16:46:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа Энэтхэгийн боловсролын үзэсгэлэнг энэ сарын 12-13-нд “Blue Sky” зочид буудалд зохион байгуулна.

Энэтхэг улсын “Afairs Exhibition & Media” нь Ази тивдээ тэргүүлэгч боловсролын үзэсгэлэн болон конвенцын зохион байгуулагч бөгөөд өндрөөр үнэлэгдсэн үзэсгэлэнг 24 жилийн турш зохион байгуулжээ.

Тус үзэсгэлэнд Энэтхэгийн нэр хүндтэй Lovely Professional University, Punjab – https://www.lpu.in,   Acharya Institutes, Bangalore – https://www.acharya.ac.in, G D Goenka University, Delhi NCR – http://www.gdgoenkauniversity.co, Parul University, Vadodara, Gujarat – https://www.paruluniversity.ac.in, kIIT University Bhubaneswar - https://kiit.ac.in зэрэг их дээд сургуулиуд оролцох юм. Энэ үеэр Энэтхэг улсад суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ташрамд дурдахад, Энэтхэгт 380 гаруй их дээд сургууль,15600 гаруй коллеж үйл ажиллагаагаа явуулж 2 сая 500 гаруй төгсөгчийг улс эх орондоо бэлтгэж байна.

Холбоотой мэдээ