"Дэлхийн харааны өдөр"-т зориулсан сайн санааны тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-09 18:46:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу 10 дугаар сарын 10-ны өдөр "Дэлхийн харааны өдөр"-ийг тэмдэглэдэг. Энэ өдрөөр Монголын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Сайн үйлсийн тоглолт" МҮЭТО-д болно.

Тоглолтод Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, МЗЭ-ийн шагналт Д.Урианхай, Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо, "Болор" цомын эзэн Ш.Лхамноржмаа нар шүлгээ уншина. Мөн олон жил шүлэг  бичиж, радиогийн алтан фондод дуу нь эгшиглэдэг, харааны бэрхшээлтэй ч уран бүтээлээ туурвисаар  байгаа МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батноов шүлгээ унших юм байна. МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Д.Намсрайноров, Х.Батболд, Я.Гэрэлчулуун, Б.Чанцалдулам зэрэг дуучин ая дуугаа өргөнө. 

Холбоотой мэдээ