Фэйсбүүкийг зөв ашиглахад хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-11 09:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ, олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт иргэдийг сургах зэрэг хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад урт хугацаанд, тодорхой төлөвлөгөөтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Фэйсбүүкээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ.

Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй “Фаро фаундейкшн” байгууллагынхан оролцов.

Холбоотой мэдээ