“BTS” хамтлагийн гишүүд яагаад найз охидтой болдоггүйн шалтгааныг хэлжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-11 13:07:17

МОСКВА. /РИА Новости/. БНСУ-ын алдарт “BTS” хамтлагийн дуучид одоог хүртэл яагаад найз охидтой болдоггүйн шалтгааныг “Nicki Swift” цахим хуудас дэлгэжээ. 


"Солонгосын хөгжмийн салбарт дуучдыг хөрөнгө оруулагчид гэж хардаг. Тийм учраас дуучдын хувийн амьдрал, мэргэжлийн замналд нь нөлөөлж болзошгүй зүйлд тэд "үгүй" хэмээн шулуухан хариулдаг” хэмээн Сөүлийн томоохон пиар агентлагийн ерөнхийлөгч Берни Чо ярьжээ.   


"Солонгост зугаа цэнгэл, хар тамхи мөн болзоотой холбоотой дуулиан шуугиан нь шар хэвлэлүүд төдийгүй санхүүтэй холбоотой асуудалд анхаарал татдаг. Энэ нь хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалдаг хөгжмийн салбарын олон компанид нөлөөлж болзошгүй байдаг. Дуулиан шуугиан дэгдээсэн гарчгууд нь ноцтой үр дүнд хүргэдэг бөгөөд хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх эрсдэлтэй байдаг” хэмээн Берни Чо ярьжээ.    


BTS” хамтлагийн гишүүдийн хувийн амьдралын талаар хэвлэлийнхэн ихэд сонирхдог бөгөөд хамтлаг иймэрхүү асуултуудаас чадамгай бултаж чаддаг гэнэ. Тухайлбал, 2017 онд болсон “American Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр болсон улаан хивсний ёслолын үеэр “Та нар найз охидтой юу?” хэмээн нэгэн сэтгүүлч асуухад “Бидэнд шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн арми бий” хэмээн хамтлагийн гишүүдийн нэг нь хариулсан гэнэ. 

Холбоотой мэдээ