Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-11 16:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.


Монгол Улс, ХНБГУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Алтан гадас одонгоор шагналаа.


Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэв. Ноён Удо Б.Баркманн энэхүү шагнал нь хувь хүнд өгч буй шагнал гэхээсээ илүүтэй эртний уламжлалтай Монгол-Герман судлалын үнэ цэн, ач холбогдлыг үнэлж буй явдал хэмээн талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ