Гэр бүлийн марафон гүйлтийн тэмцээнийг анх удаа зохион байгуулав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-12 20:48:11

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ГБХЗХГ, Хэнтий йогийн төв хамтран Гэр бүлийн марафон гүйлтийн тэмцээнийг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа.


Тэмцээнд байгууллагуудын төлөөлөл болсон 20 гаруй гэр бүл оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин 1,5 км зайд гэр бүлээрээ уралдан оролцлоо. Тэргүүн байрт Д.Пүрэвдашийн гэр бүл, дэд байрт Х.Амартайваны гэр бүл, гутгаар байрт Г.Дашдэмбэрэлийн гэр бүл шалгарлаа.


Энэ үеэр гэр бүлээрээ йогийн дасгал хийхийн зэрэгцээ цэнгээнт бүжиг заалгаж, хүүхдүүд бүжгийн тэмцээнээр, 
аав ээжүүд "Хөгжөөнт тэмцээн"-ээр өрсөлдөж, Спортлог гэр бүлийг тодрууллаа.


Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг нийтийн биеийн тамир, хөдөлгөөнд уриалан дуудах, йог, бясалгал, бүжиг зэрэг зохистой хөдөлгөөнөөр хичээллэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ