Норвеги улс Туркт зэвсэг нийлүүлэхээ зогсоов

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 09:00:32
Yesukheitumur Tumurbaatar

ОСЛО. /CGTN/. Турк Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан НАТО-гийн гишүүн Норвеги улс Турк улсад нийлүүлэх бүх шинэ зэвсгийн экспортоо зогсоосон гэж “AFP” мэдээлэв.


Курдын босогчид үүрлээгүй аюулгүйн бүс байгуулж, Турк дахь Сирийн олон сая дүрвэгчийг эх оронд нь буцаахыг хүсэж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэж байгаа юм.


Хэрэв Туркийн явуулж буй ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөр нэг сонголт нь дүрвэгсдийг Европын нутагт нэвтрүүлэхийг зөвшөөрөх явдал байсан юм гэж Туркийн тал сануулсан байна.



Холбоотой мэдээ