Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-15 07:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 17. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин хөхөгчин тахиа өдөр.


Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Уул


Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.


Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өлзийтэй сайн өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ