Ихэнх нутгаар энэ сарын 19-нөөс сэрүүснэ

Монголын мэдээ | Байгаль орчин
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 10:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх ч энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. 


Тодруулбал, 18-нд баруун аймгийн нутгийн зарим газраар, төвийн аймгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Энэ сарын 16-20-ны өдөр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Холбоотой мэдээ