Иргэдийн өвчлөлийг судалж, тусламж үйлчилгээний чиглэлийг тодотгоно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-15 12:45:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл төрөлх нутгийнхаа иргэдийг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.

Сумын иргэдийн зонхилох өвчин эмгэгийг тодорхойлон, цаашид хэрэгжүүлэх тусламж үйлчилгээний чиглэлийг тодотгож, ямар төрлийн нарийн мэргэжлийн эмчийн багийг урьж, оношилгоо хийж, зөвлөгөө өгөх вэ гэдэгт чиглэсэн онцлог ажил боллоо гэж нутгийн зөвлөлийн гишүүн Ж.Батаа ярилаа.  

Ачтан Элит эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын эмч, академич, доктор, профессор А.Нота, улсын 1-р эмнэлгийн зүрх судас, ревматологийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Батболд, Ачтан Элит эмнэлгийн бөөрний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Аривдахбаатар, гэмтэл согогын мэс заслын эмч Б.Эрдэнэболор, Г.Энхбат нарын нарийн мэргэжлийн эмч нар тус сумын иргэдэд үйлчилсэн байна.

            Сум дундын эмнэлэгт зохион байгуулсан үзлэгт давхардсан тоогоор 400 гаруй иргэн хамрагджээ.

Холбоотой мэдээ