Түргэний сургуулийг улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгөөр барилаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-16 14:11:00

Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумын дунд сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрыг улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арвижих-Увс" компани барьж, энэ сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус сургууль нь 37 багш, ажилтан, 230 сурагчтайгаар энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна. 1969 онд БНМАУ-ын анхны “Тэргүүний бага сургууль” болсон тус сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиожээ. Түүхт 80 жилийнхээ ойгоор шинэ хичээлийн байртай болсондоо тус сургуулийн багш, ажилчид баяртай байна. 

Холбоотой мэдээ