Японд олон мянган барилга сүйджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 14:09:58
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японыг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины улмаас 13 мянга гаруй байшин барилга үерийн усанд автжээ.


Точиги, Нагано зэрэг 16 мужид 7394 байшингийн үерийн усанд автсан хэсэг нэгдүгээр давхрыг давсан бол Сайтама, Шизүока зэрэг 21 мужид 6509 барилгын нэгдүгээр давхраас дооших хэсэг үерийн усанд автсан байна.


Байгалийн гамшгийн улмаас 1100 гаруй байшин барилга хэсэгчлэн болон бүрэн сүйджээ. Нийт 7 мужид 77 байшин бүрэн сүйдсэн бол 21 мужид 1038 байшин хэсэгчлэн сүйдсэн аж.

Холбоотой мэдээ