Эрэгтэй баг Дэлхийн элсний наадмын хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-17 10:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар улсын Доха хотноо энэ сарын 11-16-нд зохион байгуулсан Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон эрэгтэй баг хүрэл медаль хүртэв.


Энэхүү анхдугаар элсний наадмын 23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд ийнхүү амжилттай оролцсон байна. Монголын эрэгтэй баг хүрэл медалийн төлөө, хэсгийн тоглолтод хожигдсон Украины багтай дахин таарч 20:16 онооны харьцаатай ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ