Саудын Арабад зам тээврийн ослоор олон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-17 12:22:13

ЭР-РИЯД. /Sputnik/. Лхагва гарагт Саудын Арабын Медина мужид зам тээврийн ослоор 35 хүн амиа алдаж, 4 хүн гэмтсэн талаар тус улсын “SPA агентлаг мэдээлжээ.


Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, хувийн автобус хүнд даацын ачааны машинтай мөргөлдсөний улмаас олон хүн амиа алдсаны зэрэгцээ 4 хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн хүмүүсийг “Аль Хамна” эмнэлэг рүү хүргэжээ. Тухайн үед автобусанд нийт 39 хүн сууж явжээ.


Зорчигчдын дунд Ази болон Араб үндэстнүүд байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж гэж Медина мужийн цагдаагийн төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ