Холливудын хамгийн нөлөө бүхий хүний нэрийг хэлжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-17 12:26:28

МОСКВА/РИА Новости/. The Hollywood Reporter” сэтгүүл Холливудын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргажээ.


Хамгийн амжилттай яваа шилдэг менежер, найруулагч, оддын жагсаалтыг “Disney” студийн Ерөнхий захирал Роберт Айгер тэргүүлсэн байна. “Disney” студийн кинонууд энэ онд 8 тэрбум ам.долларыг олжээ. “Marvel”-н тэргүүн Кевин Файги энэ жагсаалтад 5 дугаар байранд орсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар энэ жагсаалтад анх удаа бичигджээ. Хосууд Охайо муж улс дахь аж үйлдвэрийн тухай баримтат киногоо өнгөрсөн сард танилцуулжээ. Тэд жагсаалтын 50 дугаарт бичигдсэн байна.


Холливүүдийн жүжигчид дундаас Риз Уизерспун, Леонардо Ди Каприо, Брэд Питт, Скарлетт Йоханссон, Уилл Смит, Марго Робби нар энэхүү жагсаалтад багтжээ. 

Холбоотой мэдээ