Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-18 10:07:39
Yesukheitumur Tumurbaatar

ДАМАСК. /Aljazeera/. Сирийн хойд нутагт 2012 оноос 2019 есдүгээр сар хүртэлх хугацаанд 1157 энгийн иргэн амиа алдсан гэж Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн 203 нь хүүхэд байсан бол 47 нь эрүү шүүлтийн улмаас амиа алджээ. Террорист бүлэглэлүүдийн хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаарх баримтуудыг Эль-Хасака, Эр-Ракка, Дайр-эз-Заур, Алеппо, Хама, Хомс мужуудаас цуглуулсан байна.


Сирийн хойд нутагт хяналтаа тогтоосон террорист бүлэглэлүүдийн хорих төвүүдэд 3100 гаруй хүн хоригдож байна гэж Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлэлд дурджээ.



Холбоотой мэдээ