Орон сууцанд сонгогдсон иргэдийн төлөөлөл батламжаа гардан авлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-20 22:54:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ашиглалтад орж байгаа “Шинэ Мөрөн” хорооллын эхний ээлжийн 135 айлын орон сууцанд орох хүсэлтээ өгч журмын нөхцөлийг хангаж сонгогдсон иргэдийн төлөөлөл өнөөдөр батламжаа гардан авлаа.  

Нийт 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тус байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч, 4 ба түүнээс дээш 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг, эх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, залуу гэр бүл, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн зорилтот 8 бүлгийн иргэдэд түрээсээр өмчлүүлэхээр болсон билээ.

Тус байранд орох хүсэлтэй  иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж орон сууцыг олгох журмын талаар мэдээлэл олгон иргэдийн саналыг авч, иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авсан юм. Иргэдийн батламжийг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд нар иргэдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Тус аймгийн хэмжээнд 2020 он гэхэд 1000 айлыг орон сууцжуулахаар зорьж байгаа ажээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ