Хонконгт нүүрээ халхалсан хүмүүс жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-21 07:29:57

ХОНКОНГ. /NHK/. Өнгөрсөн ням гарагт Хонконгт нүүрээ халхалсан баг зүүсэн олон арван мянган хүн жагсаж, энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн баг зүүхийг хориглосон шийдвэрийг цуцлахыг Засгийн газартаа уриалжээ.


Жагсагчид мөн цагдаагийн гэм буруутай үйлдлийг бие даан мөрдөн шалгаж, цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчлөхийг шаардсан байна. Цагдаа нар жагсахыг хориглосныг үл харгалзан өрнөсөн эсэргүүцлийн жагсаал “Kowloon” хойгийн арилжааны дүүрэгт болжээ.


Метроны буудал болон цагдаагийн газрын ойролцоо гал тавьсан залуу жагсагчдыг тараахын тулд цагдаагийн ажилтнууд нулимс асгаруулагч хий ашиглажээ. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд жагсаал цуглаан дөрвөн сарын турш үргэлжилж байна.


Хонконгийн оршин суугчид одоо Засгийн газар болон цагдаа нар төдийгүй жагсаалд шүүмжлэлтэй хандаж буй Хятадын компаниуд, иргэдийг эсэргүүцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ