“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-10-21 15:05:51

СӨҮЛ. /Business Insider/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.


“Ирээдүйн автомашинуудын технологийн салбарт 2025 он гэхэд 41 их наяд вон буюу 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна” гэж “Hyundai” компани мэдэгджээ. “Hyundai” 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй 23 төрлийн автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. “Hyundai” компанийн энэхүү мэдэгдлийг БНСУ-ын Засгийн газар дэмжиж, 2.2 их наяд вон буюу 1.9 тэрбум ам.долларыг орчин үеийн авто технологид зориулахаа амлажээ.


“Бидний зорилго бол 2030 он гэхэд ирээдүйн автомашинуудын өрсөлдөөнд тэргүүлэх юм. Манай улс автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг худалдаанд гаргасан анхны улс болж, ирэх 10 жилийн хугацаанд нийт автомашинуудын гуравны нэгийг цахилгаан юм уу устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд эзлэх болно” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. 

Холбоотой мэдээ