“Apple” шинэ загварын чихэвч танилцуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-22 13:15:26

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Apple” компанийн хамгийн нэртэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох “AirPods” чихэвч тун удахгүй шинэ хувилбаруудтай болж магадгүй байна.


Apple” компани энэ сарын сүүлээр болох арга хэмжээнийхээ үеэр “AirPods Pro” нэртэй маш сайн дугаралт бүхий 260 ам.долларын үнэтэй чихэвчийг танилцуулах төлөвтэй байна гэж Хятадын “United Daily News” сонин мэдээлжээ. Одоогийн “AirPods” чихэвчийн үнэ 159 ам.доллароос эхэлж байгаа юм.


Дээрх мэдээллийн талаар “Apple” компаниас лавлахад хариулт өгөхөөс татгалзсан байна. “Apple” 2019 оны эцэс юм уу 2020 оны эхээр “Bluetooth” чихэвчийнхээ шинэ хувилбаруудыг танилцуулна гэж “TF International Securities группийн шинжээч Мин Чи Куо энэ оны эхээр мэдээлж байжээ.

Холбоотой мэдээ