Дэлхийн хамгийн эртний сувд олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-23 09:55:29
Yesukheitumur Tumurbaatar

АБУ-ДАБИ. /BBC/. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотын ойролцоох нэгэн арлаас дэлхийн хамгийн эртний байгалийн сувд олжээ.


8000 жилийн настай сувдыг нийслэл хотоос холгүй орших Маравах арал дээр явуулсан малтлагын үеэр олсон аж. Неолит буюу шинэ чулуун зэвсгийн үеэс хойш тус бүс нутагт сувд худалдаалж байсныг энэхүү нээлт нотолсон болохыг АНЭУ-ын эрх баригчид мэдээлсэн байна.


Дэлхийн хамгийн эртний байгалийн сувд хэмээн тооцогдох уг сувдыг энэ сарын сүүлээр Абу-Даби хотын уран зургийн музейд тавьж нийтийн хүртээл болгох аж.


Холбоотой мэдээ