Хатгалд -25 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-23 13:17:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө цочир хүйтэрсэн байна. Тухайлбал Хатгалд хамгийн хүйтэн буюу -25 градус хүйтэн хонолоо гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Ханх, Цагааннуур сумаас бусад бүх суманд бага зэргийн цас орж өглөөний 8 цагийн байдлаар нийт нутгаар 0-23 см цастай байна. Цасны хамгийн зузаан Галт, Шинэ-Идэрт 23 см, Улаан-Уул суманд 16 см цастай байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ