15 сумын статистик хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, ХХҮГ, Статистикийн хэлтсээс “Тогтвортой амьжиргаа-3” төслийн дэмжлэгтэйгээр
15 сумын статистик хариуцсан мэргэжилтэн, багийн
Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж
байна.
10 дугаар сарын 22, 23-нд зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь тус аймгийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн хэрэгжилтийн хүрээнд “Хүн ам, орон сууцны
2020 оны тооллого”-ын бэлтгэл ажлыг хангах, ажилтнуудаа бэлтгэх зорилготой юм.
Сургалтын үйл
ажиллагааны хүрээнд ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал
“Хүн ам, орон сууцны тооллого”, түүнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны тухай
танилцуулж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд
цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийжээ.
Аймгийн
Статистикийн хэлтсээс хууль эрх зүй, анхан шатны мэдээллийг сайжруулах
чиглэлээр оролцогчдод мэдлэг олгож, дадлага ажил хийлгэн, тестээр шалгалт авч
байна гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.

