Боливын Ерөнхийлөгч эхний шатанд ялахад хангалттай санал аваагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-23 13:39:20

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес тэргүүлж байгаа боловч эхний шатанд ялахад шаардлагатай тооны санал авч чадаагүй байна. Үүнийг Сонгуулийн дээд шүүхээс саналын хуудсын 94.81 хувийг тоолж дууссаны дараа танилцуулсан мэдээлэл нотолжээ.


Мэдээллээс үзвэл, сонгогчдын 46.23 хувь нь Эво Моралест саналаа өгсөн бол түүний гол өрсөлдөгч, Боливын Ерөнхийлөгч асан Карлос Меса 37.29 хувийнх нь дэмжлэгийг авсан байна.


Боливын хууль тогтоомжид заасны дагуу, сонгуулийн эхний шатанд ялахын тулд хамгийн олон дэмжлэг авсан нэр дэвшигч 50-аас дээш эсвэл хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө доод тал нь 10 хувийн саналаар тасарсан тохиолдолд 40-өөс дээш хувийн санал авсан байх ёстой байна. Хэрэв нэр дэвшигчдээс хэн нь ч ийм үр дүн үзүүлж чадахгүй бол ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль 12 дугаар сарын 15-нд болно.


Холбоотой мэдээ