Курдын бүлэглэлүүдийг Сирийн нутгаас гаргаж дууссан тухай мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 13:36:57

ЛОНДОН. /Reuters/. Туркийн эрх баригчдын Сирийн хойд нутагт байгуулсан аюулгүй байдлын бүсээс курдын бүлэглэлүүдийг гаргаж дууссан хэмээн АНУ мэдэгджээ. Энэ тухай Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг “Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна.


Энэ шатанд дахин ажиллагаа эхлүүлэх шаардлагатай гэж үзэхгүй байгаагаа Туркийн Батлан хамгаалах яам мөн мэдэгджээ.


"Сириэс Курдын бүлэглэлүүдийг гаргах үр дүнтэй арга замууд ОХУ-д байгаа эсэхийг мэдэхгүй юм. Ардын өөрийгөө хамгаалах хүчнийг гаргах зүйлийг бид хийсэн” хэмээн АНУ-ын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Жеймс Жеффри Сирийн асуудлаарх ОХУ, Туркийн тохиролцооны талаар тайлбар өгөх үеэрээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ