Өсвөр насныханд зориулсан дэлгэцийн бүтээл нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-13 17:10:19

“UUKHAI” pictures-ын бүтээл “Хайрын клуб” уран сайхны кино өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо.

Тус  киноны найруулагчаар Э.Аззаяа, Т.Лхагважав, зохиолчоор Ц.Ганбат, Д.Баттулга, Т.Даваажаргал, продюссерээр Ц.Ганбат, Ж.Сайнжаргал нар ажиллажээ.

Гол дүрд Ц.Номин, Н.Анужин, Х.Ганхүлэг, Б.Учрал, Х.Түвшинтэнгис, М.Мөнгөлдэй нар оролцон тоглосон байна.

Эл бүтээлд өсвөр насны тэр дундаа ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, хайр дурлалыг тод томруунаар харуулжээ.

Жирийн сурагч Амараа, сургуулийн бүх охидын харцыг булаадаг Содоо нар сургуулийн “Номын клуб”-т орсноор үйл явдал эхэлнэ. Тус номын клубын ахлагч, санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиуны төлөвлөсөн зүйл нурсны улмаас яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно. Энэ явдлаас цааш учир нь үл мэдэгдэх сонин бөгөөд сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундарна.

Ж.Болор

Холбоотой мэдээ