Якут кинонд монгол жүжигчид тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-24 20:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саха /Якут/ улсын “Art Doydu” кино студийн шинэ уран бүтээлийн гол дүрд монгол жүжигчин М.Төгөлдөр, Б.Ариунхишиг нар тоглож байна. Тэд Кемерово хотын Урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангийг 2018 онд төгсжээ.

Саха улсын кино уран бүтээлчдийн “Хаар Кынат” хэмээх фантастик төрлийн киноны монгол хүний дүрд дээрх хоёр залуу жүжигчин тоглож зураг авалтын гол ажлаа дуусгажээ. "Киноны зургийг энэ зун авч эхэлсэн бөгөөд ирэх сард дуусган 2020 ондоо багтаан нээнэ. Тус уран бүтээлд нийт 100 гаруй уран бүтээлч оролцон тоглож байна" хэмээн кино студийн продюсер Марианна Скрыбыкина ярьжээ. 


Залуу жүжигчдийн хувьд, Михаил Шолоховын "Дөлгөөн Дон" зохиолоос сэдэвлэсэн жүжигт эх хэлээр нь тоглосон нь дээрх киноны найруулагчийн анхааралд орсон байна. Түүнчлэн тэд “Single ladies-4” киноны арын албанд ажиллаж, “Дэрний сэтгэл” хүүхдийн жүжиг, “Дурласан” уран сайхны кино, “Дөлгөөн Дон” жүжигт хамтран тогложээ.

Холбоотой мэдээ