Хэнтий аймаг дахь Политехник коллеж “Эрүүл мэндийн танхим”-тай боллоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-24 20:14:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Политехник коллежийн "Эрүүл мэндийн танхим"-ын нээлт боллоо. 


Тус коллежийн Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтэн Кашэл Макарти, хамтран ажиллагч мэргэжилтэн Ө.Отгонтуяа, хими-биологийн багш С.Золжаргал нар санаачлан энэхүү танхимыг тохижуулжээ. Кашэл Макартигийн тухайд тус коллежэд хоёр жилийн турш эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Энэ танхимд эрүүл мэндийн үе тэнгийн клуб ажиллаж, багш ажилчид, суралцагчдыг эрүүл аюулгүй зан үйлд сургах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлын талаарх нөлөөллийн сургалтууд, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх аж. 

Тус төвийг тохижуулахад "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын "Бор-Өндөр-2" ОНХХ-өөс гурван сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Эрүүл мэндийн танхимын нээлтэд "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын "Бор-Өндөр-2" ОНХХ-ийн мэргэжилтэн Э.Солонго болон Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захирал Г.Нямхатан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Холбоотой мэдээ