Оюуны өмчийн газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-26 12:25:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 24-25-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тус ажлын хэсгийнхэн “Оюуны өмчийн тухай ойлголт”, “Аж үйлдвэрийн өмчийн тухай ойлголт”, “Аж үйлдвэрийн өмчийн мэдүүлгийн системийн хайлт, ашиглалт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа,тулгамдаж буй асуудлууд сэдвээр уулзалт, сургалт явуулсан юм. 

Сургалтад тус аймгийн төрийн албан хаагчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, иргэд олон нийтийг хамруулсан сургалт зохион байгуулж нийт 60 гаруй төлөөлөл хамрагджээ.

Холбоотой мэдээ