Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 81,8 хувьтай байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-28 21:20:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил  81,8 хувьтай явж байна.

 

Одоогоор тус аймгийн аюулгүйн нөөцөд 160 тонн өвс, 85,5 тонн тэжээл харин сумдын аюулгүйн нөөцөд 691,8 тонн өвс, 331 тонн тэжээл нийт 851,8 тонн өвс, 416,5 тонн тэжээл бэлтгээд байна хэмээн ЗДТГ-ын Хүнс хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Элбэгжаргал мэдээлэв.

Энэ өвөл аймгийн өвсний аюулгүйн нөөцөд нийт 8000 боодол өвс бэлтгэхээс 6027 тонныг бэлтгээд байгаа бөгөөд өвс татан авалт 75,3 хувьтай буй ажээ.

2019-2020 оны өвөл, хавар Говь-Алтай аймгийн 18 сумын 87 багийн 7200 малчин өрхөд тэмээ 42,8 мянга, адуу 118,9 мянга, үхэр 81,8 мянга, хонь 986,6 мянга, ямаа 2054,5 мянга нийт 3580,3 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4781,3 мянган толгой мал өвөлжинө гэлээ. 


Холбоотой мэдээ