Сурагчдын амралтаар 800 гаруй багшийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-28 21:34:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын амралтаар 800 гаруй багшийг чадавхжуулах сургалтад хамруулна. 


Сургалтын агуулгаас онцолбол, энэ жил анхны жилдээ ажиллаж байгаа 45 шинэ багшид чиглүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтаар эхэлж буй бөгөөд мөн үеэр тэднийг багшийн ес зүйн тангараг өргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх аргазүйд суралцуулах зорилгоор СӨБ-ын эрхлэгч, аргазүйч, багш, туслах багшийг чадавхжуулах ажээ. 

"Багшийн хөдөлмөр, түүний онцлог", "Багшийн хөгжлийн чиг хандлага", "Багшийн ажлын эрх зүй", "Боловсролын салбарын систем, цахим журнал" гэсэн гол сэдвүүдийн хүрээнд энэ удаагийн сургалтыг явуулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа.

Холбоотой мэдээ