Иракт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-29 12:13:34

КАИР. /TASS/. Иракт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хойш эсэргүүцлийн ажиллагааны үеэр дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүний тоо 82-т хүрчээ. Энэ тухай "Мавазин ньюс" цахим хуудас Хүний эрхийг хамгаалах дээд комиссын мэдээллээс иш татан уламжилсан байна.


Иракийн нийслэл Багдад хотод таван хүн амиа алдсаны дараа амь насаа алдсан хүний 82 болж нэмэгджээ. Хүний эрхийг хамгаалах дээд комиссын мэдээнд дурдсанаар, 10 дугаар сарын 24-нөөс хойш зөвхөн нийслэл хотод гэхэд 26 жагсагч амиа алдсан байна. Тэдний дийлэнх нь нулимс асгаруулагч хий бүхий гранатууд толгойд нь оносны улмаас амиа алджээ.


Иракийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Багдад хот, мөн өмнөд болон хойд мужуудад энэ сарын 1-нд эхэлсэн байна.  


Холбоотой мэдээ