Зул сарын баярын хит дууны шинэчилсэн хувилбарыг гаргана

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-29 12:52:02

ВАШИНГТОН. /AP/. Америкийн дуучид Жон Легенд, Келли Кларксон нар зул сарын баярын хит дуунуудын нэг болох “Baby, It's Cold Outside” дууны шинэчилсэн хувилбарыг дуулжээ. Өнгөрсөн онд энэ дуу олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм.


1944 онд зохиогдсон “Baby, It's Cold Outside” дууг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хослон дуулдаг юм. Харин өнгөрсөн зул сарын баяраар уг дууны агуулга олон нийтийн шүүмжлэлтэй тулгарчээ.


Энэхүү дууны нэгэн мөрөнд “Энэ ундаанд юу байгааг хэлээч?” хэмээн асуухад “Тэр газарт нэг ч такси хүрдэггүй” хэмээн хариулдаг нь “болзох үедээ хүчингийн хэрэг үйлдэх” утгыг илэрхийлж байна гэж “#MeToo” хөдөлгөөнийг дэмжигчид үзсэн байна.


Ж.Легенд “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, би зохиолч Наташа Ротвеллтэй хамтран дууны зарим үгийг өөрчилж, К.Кларксонтой хамтран дуулсан гэжээ. 

Холбоотой мэдээ