БСШУСЯ “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхийг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-30 10:00:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаал гарлаа.

Тус тушаалаар нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар үүрэг болголоо.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд, ЕБС-ийн суралцагчдын хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, үйл ажиллагаанд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж байна. 

Холбоотой мэдээ