Оростой холбоотой гэх хуудаснуудаа устгасан тухайгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 13:08:26

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нийгмийн сүлжээн дэх Оростой холбоотой гэх хуудаснууд болон Африкийн улс орнуудад нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн хэдэн арван хуудасны үйл ажиллагааг зогсоосноо “Facebook”-н удирдлага мэдэгджээ.


“Facebook” болон “Instagram” дахь эдгээр хуудсыг бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох зорилготой гурван сүлжээ байна гэж “Facebook” компанийн кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Натаниэль Глейхер хардаж байгаа аж. Түүнчлэн эдгээрийг ОХУ-ын бизнес эрхлэгч Евгений Пригожинтой холбоотой гэж үзэж байна.


Эхний сүлжээ нь “Facebook”-т 35 хаягтай бол “Instagram”-д 53 хуудас, 7 бүлэг, 5 хаягтай байжээ. Эдгээр нь Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Мадагаскар, Мозамбик, Конго, Кот д’Ивуар, Камерун зэрэг улсад чиглэсэн хуудаснууд байсан бөгөөд эдгээр хуудаст Африкийн улсуудад чиглэсэн ОХУ-ын бодлого хийгээд АНУ, Францыг шүүмжилсэн утга агуулгатай материалууд нийтлэгдэж байсан аж. Түүнчлэн хоёр дахь сүлжээг Суданд нөлөө үзүүлэх зорилготой гэж үзсэн бол 3 дахь сүлжээг Ливид чиглэсэн гэж үзжээ. 

Холбоотой мэдээ