ОУХМ Ө.Пүрэвсүрэн ДАШТ-ий аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-01 11:06:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны “Будапешт-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр /2019.10.31/ эхэлсэн. Өсвөр үе болон 23 хүртэлх насны Ази тивийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө өнөөдөр барилдана.


Тэрбээр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн АТАШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Өнөөдөр шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ.


Мөн Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул 57 кг-д маргааш дагах барилдаан хийхээр болов. Дөрөв дэх өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болсон юм.


Хүнд жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал шагналт тавдугаар байрт оров. 


Холбоотой мэдээ