БНСУ-ын нисдэг тэрэг далайд осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-01 11:24:30

СӨҮЛ. /Yonhap/. Зүүн тэнгисийн Докдо арлын ойролцоо осолдсон нисдэг тэргэнд сууж явсан БНСУ-ын долоон иргэн баасан гарагийн өглөөний байдлаар сураггүй хэвээр байна.


Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройны 23:26 минутын орчимд Докдо арлаас хөөрсний дараа осолдсон уг нисдэг тэргэнд загасчны завьнаас аварсан, гэмтсэн нэг хүн, түүний найз болон аврах албаны таван гишүүн байжээ.


Эрэн хайх ажиллагааг тэнгисийн цэргийн олон арван усан онгоц болон нисдэг тэргээр явуулж байгаа бөгөөд баасан гарагийн өглөөний байдлаар ямар нэгэн үр дүн гараагүй байна. 

Холбоотой мэдээ