Энэ онд зорилтот насны иргэдийн 40 гаруй хувь нь үзлэг шинжилгээнд хамрагджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-01 17:51:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилт тусгасан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

Тэмбүүгийн өвчлөл өндөр байгаа аймгуудын нэг нь Хөвсгөл бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Од тэргүүтэй ажлын хэсэг мэдээлэл сургалт сурталчилгааг хийж, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой ажиллаж байна.

Тус аймгийн зорилтот насны иргэдийн 70 гаруй хувь нь өнгөрсөн онд, энэ онд 40 гаруй хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсаны үр дүнд тэмбүүгийн өвчлөл 160 гаруй тохиолдлоор буурсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн хэлж байв.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн баг Шинэ-Идэр суманд ажиллаж  бүсчилсэн үнэлгээ хийх гэнэ. Хөвсгөл аймгийн Засаг дарга эрүүл иргэнтэй аймаг болох зорилтын хүрээнд  2020 он гэхэд аймгийнхаа бүх иргэнээ үзлэг оношилгоонд бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд илрүүлэг өндөр байгаа учраас бэлгийн замын өвчлөлийн тоо бусад аймгаас өндөр гардаг ажээ.

Холбоотой мэдээ