Пакистанд 73 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-01 14:42:10
Yesukheitumur Tumurbaatar

ИСЛАМАБАД. /Aljazeera/. Пакистан улсын Пенжаб мужийн өмнөд нутагт явж байсан галт тэргэнд дэлбэрэлт болж, гал гарсны улмаас 73 хүн амиа алдаж, 48 хүн гэмтсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.


Зорчигчид өглөөний цай бэлдэхээр хийн баллон ашиглах үед дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас гарсан гал зорчигч тээврийн галт тэрэгний гурван хэсгийг бүхэлд нь хамарч сүйтгэсэн гэж орон нутгийн цагдаагийн ажилтан Амир Таймур мэдэгдсэн байна.


Пүрэв гаргийн өглөө Мултан хотоос өмнө зүгт 150 километрт орших Лиакуатпур хотын ойролцоо уг осол болсон гэж Төмөр замын сайд Шейх Рашид Ахмед мэдэгджээ. Галт тэрэг Карачи хотоос Равалпинди хотыг чиглэн явж байжээ.


Холбоотой мэдээ