Э.Хүслэн 100 буудалт даамын дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-03 09:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ний охидын 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Энхболдын Хүслэн 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор дэлхийн аварга болов.


Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.


Мөн тус тэмцээний 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын Шийравжамц 13 оноо /4 хожиж, 5 тэнцсэн/ авсан амжилтаар ДАШТ-ний медалийн эзэн болов. Тэрбээр сүүлийн тойрогт ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов нь Суринамын А.Бхагвандас /Bhagwandas Arwien/-ыг хожиж, ДАШТ-ний 5 дахь алтан медалиа хүртжээ.


Холбоотой мэдээ